
“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн уралдаанд гэрэл зурагчин Э.Есүнгэгийн бүтээл шалгарчээ.
“Нүүх үү, Суух уу, Судалъя” аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий дээрх гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг “IOM Mongolia” НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Цэгц Медиа” групп хамтран цахимаар амжилттай зохион байгуулсан байна.
“Ковид-19” цар тахлын үеийн хөл хорионы үед уралдаан зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож, 50 орчим гэрэл зурагчин 200 гаруй бүтээлээ ирүүлснээс 33 гэрэл зурагчин 70 орчим бүтээлээ цахим үзэсгэлэнд оролцуулжээ.
Гэрэл зурагчин Э.Есүнгэгийн бүтээл шилдгээр шалгарчээ | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.