
Цоохор ирвэс нь өөрийн эзэмшил нутгийг тогтоон амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаараа амьдардаг амьтан. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг боловч гүем бүгд нас биед хүрэх нь ховор, үхэл хорогдол ихтэй. Гүемүүд эхтэйгээ хамт 1,5-2 жилийн хугацаанд хамт амьдарсны эцэст өөр өөрсдийн эзэмшил нутгийг олохоор тухайн ууландаа, эсвэл уулс хооронд тэнүүчлэн явдаг. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийн эзэмшил нутгаас том байдаг. Эр ирвэсүүдийн эзэмшил нутаг давхцах нь ховор бөгөөд тогтсон хил хязгаартай байдаг. Эдгээр хил хязгаараа ирвэсүүд бумбаа, үнэртэн, самардас зэрэг ул мөр үлдээн тэмдэглэдэг. Нэг эр ирвэсийн эзэмшил нутаг хэд хэдэн эм ирвэсийн эзэмшил нутагтай давхцах нь элбэг.
. Тиймээс цоохор ирвэсийн нягтшил харьцангуй бага байдаг бөгөөд тоо толгой нь ч мөн адил цөөн байдаг.Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь тэр уулын экосистем бүхэлдээ эрүүл саруул, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог. Тэнд байгаа аргаль, янгир, нэн ховор ургамал гэх мэт биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдлогоо хүртэл цоохор ирвэстэй уялдаатай байдаг. Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицуулга алдагдаж, тухайн уул хэт талхлагддаж, хөрсний элэгдэл нэмэгдэх зэргээр унаган төрх нь алдагдаж, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсч байгаагийн дохио болно. Иймээс ирвэсийн амьдралыг сайн судалж, түүний оршихуйн зүй тогтлыг таньж мэдэх нь хамгааллын ажилд хэрэгтэй суурь мэдээлэл болж, өндөр уулын хувь заяаг урьдчилан төсөөлөх боломжийг олгодог.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Цоохор ирвэсийн тухай | ||
Үзсэн: 7118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.