Шууд Chart

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй бондын арилжааг эхлүүллээ

2021-03-30 14:10:58

Хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй арилжаа болж буй хоёр их наяд төгрөгийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээнд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцлоо.

Төгрөг, ам.доллар хосолсон энэхүү бондын хөрөнгөөр Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан, дулааны станц, говийн бүсэд усны хангамжийг нэмэх төслүүдийг санхүүжүүлнэ. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ЭТТ бондын арилжааг салбарын хувьд түүхэн үйл явдал болж байгааг онцлоод бондын санхүүжилт татаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийснээр тээврийн зардлыг дорвитой буулгах, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохыг мэдээлсэн.

Мөн манай улсын гол худалдан авагч болох БНХАУ-ын зах зээл ирэх дөрвөн жилд нааштай байх төлөвтэй байна. Энэ боломжийг ашиглан бонд гаргах шийдвэр гаргасан. Өмнө нь өндөр дүн бүхий санхүүжилтийг зөвхөн гадны хөрөнгийн захаас л босгох боломжтой гэж боддог байсан бол өнөөдөр дотоодод өндөр дүн бүхий бондын арилжааг эхлүүлсэн нь онцлог байлаа хэмээн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн юм.

Эх сурвалж: УУХҮЯ


Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй бондын арилжааг эхлүүллээ   
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй