Шууд Chart

2024 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ

2021-03-30 14:14:54

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн. Энэ хэрэглээг бид 100 хувь импортоор хангадаг ба үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг. 2024 он гэхэд хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ.

Иймд нэг жилд зарцуулдаг импортын бүтээгдэхүүний өртгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй. Уг төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резеруар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замаас бүрдэнэ.

Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд төсөл хэрэгжих явцад 6 мянга орчим, үйлдвэр ашиглалтад орсны дараагаар тогтмол 600 ажлын байр шинээр бий болох юм. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын газрын тос бүтээгдэхүүний 55 хувийг хангах юм.

Эх сурвалж: УУХҮЯ


2024 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ   
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй