Шууд Chart

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна

2021-04-02 10:09:29

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ.

Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна.

Түүний зохиолоос дурдвал "Нугасны муухай дэгдээхэй", "Эрэлхэг тугалган цэрэг", "Цасан хатан", "Бяцхан лусын дагина", "Ямх охин", "Шүдэнз зардаг бяцхан охин" зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ.

Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэдэг байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 2029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй