Шууд Chart

Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн “Хулан” найраглалын ном хэвлэгджээ

2021-04-02 13:12:03

Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Хулан” нэртэй том хэмжээний найраглалын ном уншигчдын гар дээр дэлгэгдлээ.

Тэрбээр “Агай”, “Дадишуари”, “Өндөр гэгээн” зэрэг бэсрэг найраглал олныг бичсэн бөгөөд том хэмжээний найраглалын төрлөөр “Очирваань”, “Хүннү туульс” зэргийг хэвлүүлсэн билээ.

Ц.Бавуудорж үндэснийхээ яруу найргийн найраглалын төрөл жанрыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж буйгаа ч хэлсэн юм.

Тун удахгүй бас нэгэн том хэмжээний найраглалын бүтээл нь хэвлэгдэх юм байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн “Хулан” найраглалын ном хэвлэгджээ  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй