Шууд Chart

“Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүн бүх телевизээр үзэгчдэд хүрнэ

2021-04-02 15:56:38

Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээж буй Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, Л.Болдбаатар, Т.Батсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Г.Чинболор, Б.Энхмэнд, Л.Чулуунбаатар нарын нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барих гэж байна.

Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 3, 4-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүрэх аж.

“Ковид-19” цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч нийтийн дуунд хайртай ард иргэдийнхээ сонорыг мялаах цэнгүүнээ цэнхэр дэлгэцээр үзэх боломж олгосонд үнэнч фенүүд нь тун талархалтай байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчдийн тоглолт айсуй.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүн бүх телевизээр үзэгчдэд хүрнэ   
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй