Шууд Chart

ОУХМ М.Дөлгөөн тивийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртлээ

2021-04-16 09:09:59

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ.

Тэрбээр анх “Нанжинь-2014” залуучуудын олимпын наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд Ази тивийн аваргын тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медалийг хүртэж, бүрэн медалийн эзэн болж байна.

М.Дөлгөөн тус тэмцээнд Узбекистаны бөх Мадина Усмонжонова, Казахстан улсын бөх Айша Уалишан, БНСУ-ын бөх Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж алтаг медалийн эзэн болсон нь энэ юм. М.Дөлгөөн ийнхүү Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна.


ОУХМ М.Дөлгөөн тивийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй