
“Мортал комбат” тоглоомоос сэдэвлэн дахин шинээр хийгдэж буй ижил нэрт киноны R ангиллын трэйлэр анх цацагдахад дөрвөн хоногт 116 сая хүн үзэж, “Дэдпүл”, “Логан” зэрэг киноны рекордыг эвдэж, түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлэр болсон.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр мөн дотоодынхоо зах зээлээс 22,5 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан билээ.
Ташрамд дуулгахад, “Мортал комбат” нь 1990-ээд онд өсвөр насныхан хамгийн ихээр тоглодог байсан, дэлхий даяар 90 гаруй сая хувь борлогдсон, зодоонтой тоглоомуудаас хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Тэгвэл эл тоглоомоос сэдэвлэсэн “Мортал комбат” киног “Aquaman”, “The Conjuring”, “Insidious” болон “Saw” цувралд ажилласан Жэймс Ван продюсерлож, Саймон Маккуойд найруулж, “Марвел”-ын “Shang-Chi” киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм кино зохиолчоор ажилласан.
“Мортал комбат” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 22,5 сая ам.доллар олжээ | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.