Шууд Chart

Монголын электрон спортын холбоо, Монголын үндэсний PUBG лигтэй хамтран ажиллана

2021-05-05 16:34:40

Монголын электрон спортын холбоо 2003 онд байгуулагдсан бол Монголын үндэсний PUBG лиг 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, цахим спортын PUBG төрлөөр бэлтгэл сургуулилт хийдэг Монголын баг, тамирчдын чансааг ахиулах зорилгоор тогтмол тэмцээн, уралдаанууд зохион байгуулсан юм. Түүнчлэн дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Монголын үндэсний PUBG лиг” нэртэй цуврал тэмцээн зохион байгуулах юм байна.

Сонирхуулахад, Монголын “PUBG mobile” тоглоомын “Zeus” баг энэ оны нэгдүгээр сард  ДАШТ-ий гуравдугаар байрт, өнгөрсөн сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээнд хоёрдугаар байрт орсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын электрон спортын холбоо, Монголын үндэсний PUBG лигтэй хамтран ажиллана  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй