Шууд Chart

Уснаас хоёр иргэнийг аварлаа

2021-05-09 17:44:29

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр" амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа.

Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай иргэн Э нар машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, хоёр иргэнийг аварлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Уснаас хоёр иргэнийг аварлаа  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй