Шууд Chart

Үндэсний шигшээ баг Киргизтэй хийх тоглолтод бэлэн

2021-06-02 15:58:48

Түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан Монголын шигшээ баг “F” хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 7-нд Киргизийн багтай хийхэд бэлэн боллоо. 

Япон дасгалжуулагч Масэ Шүичигийн удирдлага дор анхны олон улсын тоглолтоо хийх Монголын шигшээ баг тамирчид өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос өнөөдрийг хүртэл шигшээ багуудын бэлтгэлийн баазад нэгдсэн бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолтуудад оролцсон юм.

Өнгөрсөн аравдугаар сард Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэхтэй холбоотойгоор ахлах дасгалжуулагч Масэ Шүичи энэ удаагийн бүрэлдэхүүндээ хэд хэдэн залуу тоглогчийг дуудаад байна.

Хэдийгээр манай шигшээ баг цааш шалгарах боломжгүй болсон ч хүчирхэг Киргизийн багт саад хийж, нэр төрийн төлөөх халуухан тэмцэл өрнүүлэх нь дамжиггүй.

Нэмж хэлэхэд манай улсын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийг тавдугаар байраар дуусгавал Азийн АШТ-нд урьдчилсан шатны эрхийн төлөөх Play OFF-т хоёр тоглолт хийх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ баг Киргизтэй хийх тоглолтод бэлэн  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй