Шууд Chart

Алба хаагчдад сургалт зохион байгуулав

2021-07-23 09:28:05

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга нарын болон Гал түймэр унтраах, аврах ангийн механик жолооч, нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга нарын нийт 15 алба хаагч, мөн механик жолооч, нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын нийт 8 алба хаагч оролцсон юм.

Алба хаагчдад хууль эрх зүй, дүрмийн мэдлэг, бичиг баримтын хөтлөлт, автомашин, техник, амьсгалын бие даасан төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, засварлах, техник үйлчилгээ хийх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэдээлэл өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчдад сургалт зохион байгуулав  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй