Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13 нь Григорийн тооллын жилийн 71 дэх өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 25-ны өдөр тохиож байна. Наран 07:10 цагт мандаж, 18:54 цагт жаргана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.
Эрт үе ба дундад зуун
624: Исламын зөнч Мухаммад болон Мекка хотын Курайш омгийн хооронд болсон тулалдаанд арабчууд ялалт байгуулжээ.
874: Константинополь хотын Ариун дагагчдын сүмд Гэгээн Ницефорын шарилыг байршуулж, ёслол үйлджээ.
1567: Англи, Францын нэгдсэн хүч болон Испанийн хооронд өрнөсөн 80 жилийн дайн Оостервийлийн тулалдаанаар эхэлжээ.
1639: АНУ-ын нэрт боловсролын байгууллага болох Харвардын их сургууль Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.
1697: Маяачуудын мэдлийн сүүлийн хот болох Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагджээ.
1781: Английн одон оронч Уильям Хершель Тэнгэрийн ван гарагийг нээсэн байна.
XIX зууны үйл явдлууд
1845: Германы хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны хийлийн концерт Лейпциг хотод анх удаа тайзнаа эгшиглэжээ.
1881: Оросын эзэн хаан Александр II ордныхоо ойролцоо халдлагад өртөн амиа алджээ.
XX зууны үйл явдлууд
1921: Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал болж, Ардын түр засгийн газрыг байгуулах шийдвэр гаргав.
1930: Плутон гарагийг нээсэн тухай мэдээллийг Харвардын одон орон судлалын төв зарлажээ.
1933: Их хямралын үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт-ийн зарлигаар шаардлага хангасан банкууд дахин үйл ажиллагаагаа эхлүүлэв.
1940: Зөвлөлт-Финландын өвлийн дайн өндөрлөв.
1943: Германы цэргүүд Краков хотын еврей хорооллыг хааж эхэлжээ.
1969: Аполло 9 сансрын хөлөг даалгавраа амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ буцан иржээ.
1988: Японы Аомори болон Хакодате хотуудыг холбосон Сейканы нүхэн гарц ашиглалтад орж, усан доорх хамгийн урт хонгил болсон байна.
1996: Шотландын Данблейн хотын сургуульд гал нээсний улмаас 16 сурагч, нэг багш амиа алдав.
1997: Тереза эх нас барсны дараа түүний залгамжлагчаар гэлэнмаа Нирмала томилогджээ.
XXI зууны үйл явдлууд
2008: Дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ анх удаа 1,000 ам.долларт хүрэв.
2013: Ромын католик сүмийн 266 дахь папаар Францис сонгогдсон байна.
2016: Анкара хотод болсон дэлбэрэлтийн улмаас 37 хүн амиа алдаж, 127 хүн гэмтжээ.
| ӨНӨӨДӨР: Английн одон оронч Уильям Хершель Тэнгэрийн ван гарагийг нээжээ | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.