Шууд Chart

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

2026-03-13 09:41:40

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж, хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрсэнгүй.

Иймд ойрын үед саналаа илүү сайжруулж бидний тавьсан шаардлагад хүргэх талаар ахин тооцооллыг хийж танилцуулахаар тохиролцов.

Хэлэлцээрийг энэ сардаа багтаан үргэлжлүүлж дуусгахаар хоёр тал санал нэгдэв гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 


Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй