Шууд Chart

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлага хамт олон ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүллээ

2021-07-23 11:22:20

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногийн хугацаанд туулан Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг ард түмэндээ илтгэн харуулсан билээ. Тэрбээр зорьсон зорилгодоо хүрснээ илтгэхээр өчигдөр Зэвсэгт хүчний Хуурай замын Цэргийн командлалд очсон юм. 

Түүнийг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр болон командлалын бие бүрэлдэхүүн хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Э.Даваажамц Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан мөрдэс нэгт ахан дүүсийнхээ урам зоригийг бадрааж, ирээдүй хойч үедээ эх орноо хайрлах эр цэргийн бахархлыг үлгэрлэн харуулж Ховд-Улаанбаатар-Дорнод аймгийн чиглэлд гүйн “Хэт холын зайн гүйлтийн төрөл”-д Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд Хуурай замын цэргийн командлалын удирдлага, хамт олны зүгээс талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр

Ахмад Ц.Ганбат


Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлага хамт олон ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй