Шууд Chart

Газрын тосны үнэ тавдугаар сараас хойш хамгийн бага түвшинд очлоо

2021-08-20 14:08:18

Лондоны “ICE Futures” биржид Brent маркийн 10-р сарын фьючерсийн үнэ өчигдөр /2021.08.19/ баррель нь 65.99 ам.доллар болсон нь лхагва гарагийн хаалтын ханшаас 2.24 ам.доллар буюу 3.28 хувь доогуур байна.

Мөн Нью-Йоркийн худалдааны биржийн (NYMEX) цахим арилжааны есдүгээр сарын WTI бирж дээрх фьючерсийн үнэ нэг баррель нь 63.10 ам.доллараар борлуулагдсан нь өмнөх арилжааны хаалтын үнээс 2.36 ам.доллар буюу 3.61 хувь бага байна. Ийнхүү газрын тосны үнэ буурсан нь тавдугаар сараас хойших хамгийн бага түвшинд очиж буй үзүүлэлт юм.

Коронавируст халдвар (COVID-19)-ын дельта омгийн тархалт дэлхий нийтийг хамарч, улс орнууд хариу арга хэмжээгээ чангатгах болсон нь газрын тосны ханш огцом буурахад нөлөөлснийг шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн “OPEC+”-ийн зарим орнууд газрын тосны үйлдвэрлэлийн суурь түвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь зах зээлд илүүдэл үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний ханш унахад нөлөөлсөн гэв. 

Швейцарийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч “UBS Group AG” компанийн шинжээч Жованни Стауново "Эдийн засгийн цаашдын төлөв байдал, долларын ханш чангарах, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх зэрэг санаа зовнил нь газрын тосны зах зээлд тус болохгүй байна" гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Санхүү, бизнес, дүн шинжилгээ, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн сайтын шинжээчид "Газрын тосны эрэлт ойрын долоо хоногуудад жигд бус ч гэсэн өссөөр байх болно. Газрын тосны зах зээлд хомсдол хэвээр байгаа. Энэ нь ирээдүйд үнийг дэмжих ёстой" гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: УУХҮЯ


Газрын тосны үнэ тавдугаар сараас хойш хамгийн бага түвшинд очлоо   
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй