Шууд Chart

БНХАУ-аас энэ сард нийт 11000 орчим тонн автобензин нийлүүлж байна

2021-09-29 15:10:34

БНХАУ-аас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгдлээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон 2021 оны есдүгээр сарын 26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр, гурав дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр тус тус Замын-Үүд боомтоор орж ирээд байгаа ба дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өнөөдөр 12 цагт Эрээн боомтод ирсэн байна.

Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ, Газрын тосны бодлогын газар


БНХАУ-аас энэ сард нийт 11000 орчим тонн автобензин нийлүүлж байна  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй