Шууд Chart

Олон улсын валютын сангийн Дүрмийн IV Заалтын Ажлын хэсэгтэй цахим уулзалт хийжээ

2021-10-09 11:02:42

Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу хатагтай Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 13-30-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яаманд ажиллав.

Ажлын хэсэг нь цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийв.

ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулдаг бөгөөд тайланг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийж олон нийтэд танилцуулдаг.  

Монгол Улсад ажилласан энэ удаагийн Ажлын хэсэг нь Сангийн яамнаас гадна Монголбанк, УУХҮЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, СЗХ, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн Ерөнхий газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпорац, Монголын Банкны Холбоо, Монголын Хөрөнгийн Бирж болон Энержи Ресурс,  Рио Тинто, Хас банк, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзалт хийв.

Эх сурвалж: Сангийн яам


Олон улсын валютын сангийн Дүрмийн IV Заалтын Ажлын хэсэгтэй цахим уулзалт хийжээ  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй