Шууд Chart

Улаанбаатар наадмын киног РЦНК-д үнэ төлбөргүй үзэх боломжтой

2021-10-20 17:37:52

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго өвөртөлсөн 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар” кино наадмын онцлох орон "Сүүлчийн “Хонгор Болгар" алим" уран сайхны киногоор үзвэрийн хөшгөө өчигдөр нээсэн билээ.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын өнгөрсөн жилийн онцлох орон Франц улс байсан бол энэ жил Оросын холбооны улс сонгогдсон. Энэ хүрээнд өнөөдөр “Халимч хүү” киног үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.

17 дахь удаагийн Венецийн өдрүүд кино наадмын шилдэг найруулагч, 2020 оны Тессалоники-нээлтийн кино, Пин-яо-шилдэг кино, 2020 оны Кинотавр-шилдэг найруулагч, 2020 оны Лезарк-шүүгчдийн нэрэмжит шагнал, 2021 оны Трансилваниа–трансилваниа цомыг тус тус хүртсэн “Халимч хүү” Улаанбаатар дахь Русский Дом буюу РЦНК-ийн их танхимд гарах аж.

Жич Орос хэлээр үнэ төлбөргүй хүргэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатар наадмын киног РЦНК-д үнэ төлбөргүй үзэх боломжтой  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй