Шууд Chart

А.Бөртэ-Үжин дэлхийн мисст оролцоно

2021-10-22 09:48:39

"Дэлхийн мисс-2021" тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл Латин Америкийн "Пуэрто-Рико" арал дээр болно. Үүнд манай улсаас А.Бөртэ-Үжин хэмээх бүсгүй оролцоно.

Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд бүжгийн багш мэргэжилтэй. Биеийн өндөр нь 175 см, биеийн харьцаа 93/57/90.

А.Бөртэ-Үжин нь хамгийн анх 2017 онд “Miss world Mongolia” тэмцээнд оролцож байсан бол олон улсын хувьд БНСУ-д бослон “Miss Supertalent of the World record” тэмцээн аж. Уг тэмцээнд тэрбээр нэгдүгээр байрт шалгарч байжээ.

Харин уран нугаралтын төрлөөр 2007 оноос эхэлж Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг оронд аялан тоглолт хийж байсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Бөртэ-Үжин дэлхийн мисст оролцоно   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй