Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал болон “Роснефть” компанийн захиралтай утсаар ярилаа

2021-10-22 14:03:39

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.


“Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.

Монголын шатахууны зах зээл, иргэдийн хэрэглээ Засгийн газрын анхаарлын төвд байнга байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал болон “Роснефть” компанийн захиралтай утсаар ярилаа  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй