Шууд Chart

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

2021-10-23 07:07:00

Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нартай уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ, өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэр Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгчтэй уулзсан. Уг айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан ба уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний дотор Улсын Их Хурлын Тамгын газрын зарим чиг үүргийн нэгжийн чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа, хуулийн орчуулга, зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар санал солилцсон юм. Энэ яриаг ажил хэрэг болгохоор ноён А.Михневтэй уулзаж байгаагаа танилцуулав.

Суурин төлөөлөгч Андрей Михнев Улсын Их Хурлын гишүүний зүгээс тавьсан асуудлуудыг холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо илэрхийлэв.

Талууд хамтын ажиллагааны төлөвлөгөө, хүрэх үр болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй