Шууд Chart

ТББХ: Ажлын хэсэг байгуулав

2021-10-27 19:57:27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27)  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ажлын хэсгийг ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарыг томилох Байнгын хорооны тогтоолын төслийг Ж.Мөнхбат дарга танилцуулж, санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.6 хувь нь дэмжснээр ажлын хэсгийг дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв.


ТББХ: Ажлын хэсэг байгуулав  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй