Шууд Chart

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан резидент эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

2021-10-26 15:17:46

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Дайчлан ажиллуулах тухай” А/632 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын үеийн тусламж үйлчилгээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институт болон төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар болсон.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд дайчлагдан ажиллах 150 резидент эмчийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ӨЭМТ-үүдэд хуваарилагдан ажиллаж буй резидент эмч нарт сургалт хийсэн бөгөөд НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд болон Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр нар коронавируст халдвар /КОВИД-19/-ын үеийн тусламж үйлчилгээтэй холбогдох тушаал, журам, зааврыг танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: НЭМГ


Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан резидент эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй