
Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна. "Алтанбулаг", "Цагааннуур" боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Тухайлбал, аравдугаар сарын 26-ны өдөр "Алтанбулаг" боомтоор 80 тээврийн хэрэгсэл, "Цагааннуур" боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн байна.
ОХУ даяар аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг амралтын өдрүүд болгох шийдвэр гаргасан нь хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдээлээд байна.
"Алтанбулаг", "Цагааннуур" боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.