Шууд Chart

“BTS” хамтлагийн дуу “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад орлоо

2021-10-27 10:52:50

“Марвел”-ын “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад багтсан 15 дуунд “BTS” хамтлагийн “Friends” дуу оржээ. Уг дуу тус хамтлагийн гишүүн Пак Жи Миний продюсерлосон анхны бүтээл аж.

Мөн

“Eternals” кинонд Холливудын алдарт жүжигчин Анжелиа Жоли, HBO-ийн “Game of thrones” цувралын Ричард Мэдден, Кумэйл Нанжиани, Сальма Хайек, Жемма Чан зэрэг жүжигчин тоглосноос гадна “Train to Busan” тэргүүтэй Өмнөд Солонгосын олон арван бүтээлд гол дүрд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дун Сог Гилгамешийн дүрийг бүтээжээ.

Түүнчлэн тус бүтээлийг “Nomadland” киногоороо 93 дахь удаагийн Академийн шагналаас шилдэг кино, шилдэг кино найруулагчийн шагнал, 78 дахь удаагийн Алтан бээлийнээс шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагнал, 77 дахь удаагийн Веннийн олон улсын кино наадмаас Алтан арслан тэргүүтэй шагнал хүртсэн Хлое Чжао найруулж байгаа билээ.

“Eternals” кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“BTS” хамтлагийн дуу “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад орлоо  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй