Шууд Chart

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ

2021-10-27 13:54:51

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11.134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өсчээ.
 
Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
 
Уул уурхайн салбараас 3,233.9 тэрбум төгрөг буюу 29 хувь,
 
Газрын тосны салбараас 161.6 тэрбум төгрөг буюу 1.5 хувь,
 
Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
 
Бусад орлого 34.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.
 
Эрдэс баялгийн салбар нь оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.
 
Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.
 
Зэс 1,407.5 (3.2 дахин) тэрбум төгрөг,
 
Нүүрс 260.7 (65.8%) тэрбум төгрөг,
 
Төмөр 97.7 (2.8 дахин) тэрбум төгрөг,
 
Цайр 57.0 (3.8 дахин) тэрбум төгрөг,
 
Хайлуур жонш 66.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
 
Алт 40.7 (33.3%) тэрбум төгрөг.
 
Харин бусад ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.
 
Бусад 12.9 (24.4%) тэрбум төгрөг.
 
 
Эх сурвалж: УУХҮЯ

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй