Шууд Chart

Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалд Монголын найман дуулаач өрсөлдөнө

2021-10-27 16:00:17

“Дуурийн эх орон” Итали улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй Италийн алдарт дуурийн дуучин Энрико Карусо агсны 100 жилийн ойд зориулсан

Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, дэлхийн 5 тивийн 45 орны 730 мэргэжлийн дуучин өрсөлдөж, финалийн шатанд 60 дуучин шалгарснаас Монгол Улсаас С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын 8 дуучин шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцохоор болсон билээ.

Энэхүү тэмцээн нь дэлхий даяар нээлттэй сонгон шалгаруулалттай явагдсанаараа онцлогтой. Мөн финалийн шалгаруулалтыг дэлхийн xамгийн нэр xүндтэй театруудын уран сайxаны удирдаачид - заxирлуудаас бүрдсэн шүүгчдийн комисс үнэлэн шалгаруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалд Монголын найман дуулаач өрсөлдөнө  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй