Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021-10-27 18:01:25

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд нэмэлт оруулах тухай санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.

Хэлэлцэх асуудалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх тухай байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “288.5 дахь хэсэг” гэснийг хасч, 288.5 дахь хэсгийн “тасралтгүй” гэсний дараа “тав болон түүнээс дээш жил” гэж, “алба хаагчид” гэсний дараа “таван жил тутамд” гэж тус тус нэмэх, “урамшлыг 5 жил тутам” гэснийг “урамшууллыг” гэж, “мөнгөн урамшил олгох” гэснийг “урамшуулал олгох” гэж, мөн, төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны” гэснийг “2023 оны” гэж тус тус өөрчлөх тухай санал гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал гаргах гишүүн байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулахыг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй