Шууд Chart

"Dune" киноны хоёрдугаар анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийнэ

2021-10-28 09:58:11

Фрэнк Хэрбертийн "Dune" зохиолоос сэдэвлэсэн найруулагч Дэвид Линчийн ижил нэрт кино 1984 онд үзэгчдэд хүрсэн. Уг бүтээлийн орчин цагийн хувилбар талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “Warner Bros” тус киноны хоёрдугаар ангийг хийхээр болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-нд нээлтээ хийх юм байна.

"Dune" киноны гол дүрд "Call me by your name" киногоор олонд танигдсан залуу жүжигчин Тимоти Шаламе тогложээ. Түүнчлэн "Хүн аалз" кинонд Питер Паркерын дурлалт охины дүрийг бүтээсэн Zendaya болон Ребекка Фергюсон, Жейсон Момоа, Жош Бролин, Дэйв Баутиста, Оскар Исаак, Хавьер Бардем, Стеллан Скарсгард нарын алдартай жүжигчин "Dune" кинонд тоглосон юм.

Сонирхуулахад, “Warner Bros” кино компанийн тус бүтээлд сансар огторгуйд өрнөх адал явдал, дайн тулааныг өгүүлдэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Dune" киноны хоёрдугаар анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийнэ  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй