Шууд Chart

ӨНӨӨДӨР: Улаанбаатарт болж буй Фридерик Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааны хэвлэлийн хурал болно

2021-11-17 05:58:04

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Туушин” зочин буудал

09:00 цагт: Энэ сарын 25-нд болох нийтдээ дөрвөн салбар хуралдаан бүхий Монголын тогтвортой санхүүгийн форумын урьтал арга хэмжээ “Санхүүгийн салбарт жендерийн асуудлыг түгээн нутагшуулах” сэдэвт салбар хэлэлцүүлэг “Соёмбо” танхимд зохион байгуулагдана.

Улаанбаатар хотын төв номын сан

10:30 цагт: "Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд "Хүртээмжтэй номын сан" харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ танилцуулах өдөрлөг болно. Утас: 99012781

Үндэсний статистикийн хороо

11:30 цагт:

Монгол Улсын Консерватори

12:00 цагт: Монгол Улсын консерватори, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааныг өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Тус уралдааны хэвлэлийн хурал болно. Утас: 88088868

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:30 цагт: Иргэдийн төлөөлөл нийгэмд болж буй асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ.

“Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхим

17:00 цагт: Монголд анх удаа 2000 мкв талбайд, 10 галерей, 100 гаруй уран бүтээлчид 7 хоногийн турш нэгдэж дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулах "Art week 2021 - Дүрслэх урлагийн долоо хоног"-ийн нээлт болно. Утас: 99849000, 88880948

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Улаанбаатарт болж буй Фридерик Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааны хэвлэлийн хурал болно  
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй