Шууд Chart

Цагаачдын хямралаас үүдэлтэй хууль бусаар хил давуулагчдын бизнес цэцэглэж байна

2021-11-27 12:43:53

Дэлхий дахинд цагаачлалын хямрал гэдэг хамгийн тулгамдсан асуудлуудын нэг гэдэг нь Польш-Беларусийн хилийн үймээнээс харагдаж байна. Тухайлбал, энэ төрлийн хямралаас үүдсэн хууль бусаар “хил давуулах” үйлчилгээний бизнес цэцэглэж, “томоохон бүлэглэлүүд” хүний амь насаар дэнчин тавьж, цагаачдын цөхрөлөөс ашиг олдог болох нь тогтоогджээ.

Иракийн хойд хэсэгт орших Ирбил мужид хууль бусаар хил давуулах үйлчилгээ үзүүлдэг сүлжээний төлөөлөгч жилд 100.000 долларын ашиг олдог тухайгаа Их Британийн телевиз "Sky news" сувагт ярьж байна.

Тэрбээр Турк, Иракаас нууц зам эхэлж, хойд зүгт Беларусь руу, эсвэл баруун тийш далайгаар дамжин Грек, Итали руу чиглэдэг. Энэ төрлийн бизнес зогсохгүй байгаа гэжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Их Британи руу завиар явсан 31 цагаач, Ла-Маншийн сувгийг гаталж байгаад живж амиа алдацгаасан юм. Живсэн завьтай холбоотойгоор хууль бусаар хил давуулагч 4 хүнийг баривчилсан тухай Францын Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.

Хил давуулан тээвэрлэгчид жижиг завьнуудыг багтаамжаас хэд дахин давуулж олон хүн суулгадаг бөгөөд жил бүр ийм тээврийн улмаас олон мянган цагаач амь насаа алддаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаачдын хямралаас үүдэлтэй хууль бусаар хил давуулагчдын бизнес цэцэглэж байна   
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй