Шууд Chart

Олон улсын хоккейн холбоо багуудын чансааг гаргажээ

2014-05-30 15:20:48

Олон улсын хоккейн холбоо (IIHF) шигшээ багуудынхаа шинэчилсэн чансааг гаргалаа. Чансааг Шведийн шигшээ баг 3990 оноогоор тэргүүн байраа  хадгалсан бол Финланд 3955, ОХУ 3915 оноогоор удаалжээ.

Беларусын Минск хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Оросын хоккейчид дөрөвдүгээр байраас гуравдугаар байр руу дэвшсэн байна. Олон улсын хоккейн холбооны чансаанд 49 улс жагссанаас Монгол Улсын шигшээ баг 260 оноогоор сүүлийн байрт эрэмбэлэгджээ. Манай улсын шигшээ баг сүүлийн хоёр жил дараалан Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Сhallenge Cup” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.

 
 
 

Олон улсын хоккейн холбоо багуудын чансааг гаргажээ   
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй