Шууд Chart

Цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн уржигдар эх орноосоо морджээ

2021-11-29 12:54:50

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах

Мөн энэ өдөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн үндэстний байгууллагын болон Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн өмнөх ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны 200 орчим цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар угтаж, баяр хүргэсэн юм.

Эх орноосоо мордож буй цэргийн багийн гуравдугаар цуврааны бие бүрэлдэхүүнийг хүндэтгэн үдэх үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг нийт ард түмнийхээ бахархал, дурсамжийн баяр болгон тэмдэглэнэ. Энэхүү баярыг Та бүхэн ажиллагааны газар оронд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд түүхт ойгоо арвин их амжилтаар угтаж, өөрийн эх орон, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна" гэдгийг онцлов.

Тэрчлэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нь дэлхий дахинд болон манай оронд дэгдсэн цар тахлын хүнд нөхцөлд ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд амжилттай хамрагдсаны зэрэгцээ халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг хатуу чанд сахиж, коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3 дахь тунд болон шинжилгээнд тогтоосон хугацаанд нь хамрагдаж байсныг тодотгосон юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн уржигдар эх орноосоо морджээ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй