Шууд Chart

Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа

2021-11-30 12:43:33

Коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал Луис Фелипе Де Оливейра 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэл гаргаад байна.

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/ нь Коронавирусийн омикрон хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан шинжлэх ухаанд суурилсан прагматик, эрсдэлд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг улс орны Засгийн газруудад уриалж байгаа юм.

КОВИД-19-ийн B.1.1.529 хувилбарын улмаас Африкийн өмнөд хэсэгт зарим улс орнуудаас нислэг, зорчихыг хязгаарласантай холбогдуулан Олон улсын нисэх буудлуудын зөвлөл  Ерөнхий захирал Луис Фелипе де Оливейра дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Ард түмний эрүүл мэнд нийгмийн хамгийн чухал, нэн тэргүүний асуудал учраас энэ нөхцөл байдлын үед шинжлэх ухаанд суурилсан прагматик, эрсдэлд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлж, зохицуулалт хийхийг Засгийн газруудад бид уриалж байна.

Цаашилбал, бид улс орнуудыг аялал жуулчлалын арга хэмжээг хэрэгжүүлэхээсээ өмнө нисэх буудал, агаарын тээвэрлэгч компаниуд болон нисэхийн бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Энэхүү нөхцөл байдал нь улс орнууд нь харилцан хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ, вакцинжуулалтад зориулж харилцан ажиллах боломжтой дижитал эрүүл мэндийн үнэмлэхийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байгааг дахин сануулж байна.

Энэ нь улс орнуудад аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох боломжийг олгоно.

Хүн амын амьжиргааны түвшин, улс орны эдийн засгийг сэргээн босгохын тулд тогтвортой байж болох аялалыг аюулгүйгээр сэргээхийн тулд нисэхийн бүх экосистем засгийн газруудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Зохицуулалт, хамтын ажиллагаа нь үүнд хүрэх гол түлхүүр болно. Аялал жуулчлалыг бүрэн хориглох, хилийг хаах нь байнгын шийдэл биш учир нь аль боломжтой хувилбаруудыг сонгох шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар


Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй