Шууд Chart

"Их 7"-гийн эрүүл мэндийн сайд нар омикроны асуудлаар яаралтай хуралдав 

2021-12-01 11:11:49

Даваа гарагт Долоогийн бүлгийн эрүүл мэндийн сайд нар коронавирусний омикрон хувилбартай холбоотой асуудлын талаар цахим хурал хийлээ. Тэд халдварлах магадлал өндөр, шинэ коронавирусний хувилбарын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Долоогийн бүлгийн эрүүл мэндийн сайд нар энэ хувилбарыг илрүүлж, цаг алдалгүй дэлхий дахинд сэрэмжлүүлэг өгсөнд Өмнөд Африкийг сайшаажээ. Тэд вакцины хүртээмжийг хангах стратегийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн. Вакцины талаарх ташаа мэдээлэлтэй тэмцэх нь чухал гэдэгт мөн санал нэгдсэн байна.

Энэ цаг үед сайд нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, коронавирусний шинэ хувилбар омикронд хяналт тавина гэдгээ мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Их 7"-гийн эрүүл мэндийн сайд нар омикроны асуудлаар яаралтай хуралдав   
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй