Шууд Chart

Хог хаягдлаас брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

2013-07-18 15:06:00

Өнөөдөр Хаягдлын салбарын анхдугаар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Монгол улс хог хаягдлыг боловсруулах анхан шатны үйлдвэртэй болох, цаашлаад хог хаягдлыг бүрэн боловсруулж, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох талаар ярилцлаа. Хаягдал боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа Эх орон цэвэр байгаль компани эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 28-н хороонд анхан шатны үйлдвэрийг барьж байгуулахаар болжээ. Анхан шатны үйлдвэрт хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж, дараа нь хаягдлын төрлөөс хамааран ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хаягдал яснаас л гэхэд хэд хэдэн бүтээгдэхүүн гарган авч болно гэж Эх орон цэвэр байгаль компаний ерөнхий захирал Лхагвасүрэн ярисан юм.

Анхан шатны үйлдвэр тус бүрт 26 ажлын байр шинээр бий болж,  Баянзүрх дүүргээс л гэхэд 728 хүн ажлын байртай болж байгаа юм байна. Харин үйлдвэрийн ажилчдыг хорооноосоо сонгон шалгаруулж авна гэж Эх орон цэвэр байгаль компаний зохицуулагч Мөнхдөл онцоллоо.
Цаашдаа энэ ажлыг бүх дүүрэг, хөдөө орон нутагт хэрэгжүүлнэ. 2020 он гэхэд Монгол улсын бүх нутаг дэвсгэрт хаягдал боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар төлөвлөжээ.
 

Хог хаягдлаас брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй