Шууд Chart

Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна

2021-12-04 11:39:08

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна. Үүний шалтгааныг ялын бодлого хэт сул буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд олсон ашгаас нь давсан шийтгэл ногдуулж чадахгүй байгаатай холбон үздэг.

Ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалтныг хорих ялаар шийтгэж, тухайн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх нь авлигатай тэмцэх үр дүнтэй арга гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна.

Харин манай улсад авлигын хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг хохирол нөхөн төлүүлэх, торгох ял шийтгэх нь түгээмэл байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй