Шууд Chart

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Украикны асуудлаар ярилцана

2021-12-05 11:36:03

Украины асуудал хурцадмал байдалд байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар мягмар гарагт видео дуудлагаар ярилцана гэж Кремль мэдэгдлээ.

Энэ нь төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Оросыг Украин руу том хэмжээний халдлага хийхээр төлөвлөж байсныг нотлох баримт АНУ-д байгаа гэж хэлсний дараа болж байгаа үйл явдал юм. Мөн тэрбээр ерөнхийлөгч Путин довтлох эцсийн шийдвэрээ гаргасан эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгдэлдээ дурдсан байсан.

Харин ОХУ үүнийг үгүйсгэж, Украйныг өөрийн цэргийн хүчээ нэмэгдүүлж байна гэж буруутгаж байгаа юм. Гэвч ОХУ хуягт машин, электрон байлдааны систем, 94 мянган цэргээ хамтын хилийн дагуу байршуулсан гэж Украин мэдэгдээд байгаа. Энэ нь 2014 онд Крымийг Украинаас өөртөө нэгтгэснээс хойшхи Оросын зэвсэгт хүчний хамгийн том цэрэгжүүлэлт болж байгаа аж.

Украины батлан хамгаалахын сайд Алексей Резников тагнуулын мэдээллээс иш татан Москва нэгдүгээр сарын сүүлээр цэргийн довтолгоо хийхээр төлөвлөж магадгүй гэж үзжээ. Оросын цэргүүдийн энэ хөдөлгөөн хоёр улсын харилцааг улам хурцатгаад байна.

АНУ болон европын холбоотнууд хэрэв ОХУ түрэмгий үйлдэл хийвэл түүний эсрэг хориг арга хэмжээ авах тухай мөн хэлэлцсэн.

Мөн Москва НАТО-г Крымийн ойролцоох хар тэнгист сургуулилт явуулж, өдөөн хатгасан үйлдэл хийсэн гэж буруутгаж байна. ОХУ-ын гадаад хэргийн яам Украин өөрсдөө 125 мянган цэргээ хамтын хил рүү илгээсэн гэдгийг мэдэгдсэн ч Киев үүнд ямар нэг хариу тайлбар өгөхөөс татгалзжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Украикны асуудлаар ярилцана   
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй