Шууд Chart

Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

2021-12-15 10:52:03

ЗХЖШ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1853 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Саянямын Жаргалсайхан, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын Төлөвлөлтийн хэлтсийн ажиллагааны төлөвлөлтийн ахлах, холбогч офицер, дэд хурандаа Жамъянсүрэнгийн Баттөмөр, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч-байр зүйн албаны дарга, дэд хурандаа Баясгалангийн Даваа-Очир, Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн хэлтсийн дарга, дэд хурандаа Данзандагвын Дугаржав, ХХЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Жаргалсайханы Ганбаяр, Хилийн 0285 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ганзоригийн Мөнгөншагай, Онцгой байдлын Ерөнхий газрын Булган аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц тусламжийн 01 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Намсрайн Мөнхболд, Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн профессор, дэд хурандаа Ганбатын Лхагвамаа нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Энэхүү ахлах офицерын дээд цолыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, бригадын генерал Д.Баасандамба нар гардуулав.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Түүхэн тэмдэглэлт тэгш ойнууд тохиож буй энэ оны төгсгөлд аливаа байгууллагууд жилийн үйл ажиллагааны үр дүнг тооцож буй тун хариуцлагатай үед өөрийн эзэмшсэн мэргэжил, дадлага, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр байгууллага, хамт олон, гэр бүлийнхний дэмжлэгтэйгээр энэхүү албан тушаалын цол хүртэж байна. Та бүхэн Цэргийн цол хүртэх бүрийд албан тушаалын өндөр хариуцлага ирж буйг сайтар ухамсарлан үлгэр жишээч байж, хамт олон, нөхдөө үлгэрлэн ямагт манлайлагч байх шаардлагатай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн дэвшүүлж буй зорилтууд, бүтээлч үйл ажиллагааны нэг нь цэргийн алба хаагчдаас бие бялдрын шалгуур үзүүлэлтүүдийг сайтар хангуулахыг шаардаж байгаа. Иймээс биеийн жингийн зохистой харьцааг хангаж, эрүүл мэндээ онцгой анхаарал хандуулан бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ дээшлүүлэхийг зөвлөе. Та бүхэнд болон гэр бүлд тань ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе” гэдгийг онцоллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

 


Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй