
Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж байна. ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор О.Самбуудоржтой ярилцана.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “Урмыг нь хугалснаас ууцыг нь хугал” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: “Дутаах, илаарь, цэрд” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “Файл, вэб сайт” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг | ||
Үзсэн: 1214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.