Шууд Chart

Турк, Армен хоёр улс харилцаагаа хэвийн болгохыг эрмэлзэж байна

2022-01-16 11:36:07

Турк, Армен хоёр улс олон арван жилийн дайсагналыг таслан зогсоож, дипломат харилцаагаа сэргээх зорилготой хэлэлцээ хийж эхэлжээ.

Тодруулбал, баасан гарагт хөрш орнуудын төлөөлөгчид Москвад уулзлаа. Хоёр орны хооронд үүссэн гашуун харилцаа нь дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэнд христийн шашинтай армянчуудыг устгаснаас эхлэлтэй. 1991 онд ЗХУ задран унасны дараа тус улс тусгаар тогтнолоо олж авахад Турк улс Арменыг хүлээн зөвшөөрсөн юм.

Гэвч 1993 онд Турктэй шашин шүтлэг, хэл ярианы тал дээр нягт харилцаатай Армен болон Азербайжаны хооронд цэргийн мөргөлдөөн болсны дараа тэд хамтын хилээ хаасан.

Баасан гарагт Москвад болсон хэлэлцээ "эерэг, үр дүнтэй" уур амьсгалд болж, хоёр тал ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр харилцаагаа бүрэн хэвийн болгохыг эрмэлзэж байна гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Хэлэлцээ эхлэхээс өмнө улс орнууд 2 дугаар сараас эхлэн хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлдэж эхлэхээ мэдэгдсэн байна. Армен улс мөн Туркийн бүтээгдэхүүнд тавьсан худалдааны хоригоо цуцална гэв.

Энэ алхмуудыг улс орнууд эдийн засгаа дэмжих чухал нүүдэл хийлээ гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк, Армен хоёр улс харилцаагаа хэвийн болгохыг эрмэлзэж байна  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй