Шууд Chart

Дарья Белодед жин өгсч, 57 кг-д хүч үзнэ

2022-01-16 16:50:46

Украины жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Виталий Дуброва 2024 оны олимпын циклд хэрхэн бэлтгэх талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр “48 кг-ийн жинд өөр тамирчин бэлтгэх болсон. Дарья өөр жинд шилжинэ. Даша энэ жинд дэлхийн хошой аварга болсон ч дараа нь Европоос мөнгөн медаль хүртээд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Тэр жин маш их хасаж байлаа. Токио олимп нэг жилээр хойшлогдсон нь түүнд маш муугаар туссан. Одоо тэр 172 см өндөр, 56-58 кг жинтэй. Дахиж жин хасуулж, 52 кг-д барилдуулж зовоогоод хэрэггүй гэж бодож байна. Сэтгэл зүйн хувьд ч 57 кг түүнд яг тохирно. Дарья ганц жилийн дотор л шинэ жиндээ дасаж чадна. 48-д барилдаж байсан шигээ амжилт үзүүлж чадна. 21 настай залуу тамирчин шүү дээ” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дарья Белодед жин өгсч, 57 кг-д хүч үзнэ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй