Шууд Chart

БНАСАУ өнөө өглөө дахин пуужин харвалаа

2022-01-17 11:49:14

Умард Солонгос өнөө өглөө ямар ангиллых нь тодорхойгүй пуужин Японы зүүн тэнгис рүү харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.

Умард Солонгос өмнө нь нэгдүгээр сарын 5-нд, 11-нд, 14-нд пуужин хөөргөж байсан бол өнөөдрийнх дөрөв дэх удаагийнх болж байна. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг төмөр замын пуужингийн цогцолбороос харвасан байна.

Баасан гарагийн орой зүүн тэнгис рүү ойрын зайн тусгалтай хоёр пуужин харваснаас гурав хоногийн дараа ийнхүү дахин пуужин харвасан энэ үйлдлээ Умардын тал галын сургуулилалтын үеэр төмөр зам дахь дэглэмийн удирдлагатай пуужин харвасан гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрт оролцсон Умард Солонгосын зургаан иргэнд АНУ саяхан шинэ хориг арга хэмжээ авсанд "Илүү хүчтэй бөгөөд тодорхой хариу үйлдэл үзүүлнэ" гэж Умардын тал анхааруулж байсан.

Умардууд мөн 1нэгдүгээр сарын 5-нд болон өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хэт авианы пуужингаа туршсан нь АНУ-тай хийсэн цөмийн хэлэлцээ гацаанд орсон үеийн байдлыг улам хурцатгалаа.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Умард Солонгосын бүх баллистик пуужин болон цөмийн туршилтыг хориглож, хөтөлбөртэй холбогдуулан хориг арга хэмжээ авсан юм.

АНУ болон бусад улс хориг арга хэмжээ, цэргийн сургуулилалт гэх мэт “Дайсагнасан бодлогоосоо татгалзсан тохиолдолд л яриа хэлэлцээ хийхэд нээлттэй болно гэдгээ Умард Солонгост мэдэгдээд байгаа.

БНАСАУ пуужингийн туршилт болон бусад цэргийн үйл ажиллагаа нь өөрийн улс орноо хамгаалах зорилготой бөгөөд бусад улс орнуудын тогтмол хийдэгтэй төстэй зүйл гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ өнөө өглөө дахин пуужин харвалаа  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй