Шууд Chart

Шинэ Зеланд Тонгагийн хохирлыг тогтоохоор нисдэг тэргүүд илгээлээ

2022-01-18 14:31:36

Шинэ Зеланд улс галт уулын дэлбэрэлтийн улмаас хохирлын хэмжээг тогтоохоор Тонга руу нисдэг тэргүүд илгээжээ. Галт уулын дэлбэрэлтийн дараа номхон далайн арлууд үнсэнд хучигдаж, тог цахилгаан харилцаа холбоо тасарсан хэвээр байна. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс Тонгагийн гамшигт 80 мянга орчим хүн өртсөн байх магадлалтай гэж тооцоолжээ.

Галт уулын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ харилцаа холбоогүй хэвээр байгаа Тонгагийн нөхцөл байдал яаж эргэж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Шинэ Зеланд, Австралид хохирлын хэмжээг тогтоохоор хяналтын нислэг илгээж байна гэж тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдээд байна.  Шинэ Зеландын батлан хамгаалах хүчин "бүс нутаг болон нам дор орших арлуудад гамшгийн анхны үнэлгээ хийх” зорилгоор нисэх онгоцоо илгээлээ гэж твиттер хуудсандаа бичжээ.

Тонга даяар 80 мянган орчим хүн дэлбэрэлтэд эсвэл цунамигийн давалгаа, галт уулын лаав өртсөн байж болзошгүй гэлээ. Усан доорх галт уул өнгөрсөн бямба гарагт дэлбэрч, тэнгэрт үнс нурам цацаж, байсан юм. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учраас Тонгагаас 2,383 км зайд орших Шинэ Зеландад сонсогдсон аж.  Галт уулын үнс нурам нь Тонгагийн цэвэр усны хангамжийг бохирдуулжээ. Тиймээс тусламжийн байгууллагууд нэн тэргүүнд ундны цэвэр усны тусламжийг хүргэхээр болж байна. Мөн амны хаалт зүүж цэвэр ус сайн уухыг тусламжийн байгууллагаас уриаллаа.

Галт уул үнс лаваар тургиж, энэ үед машинаар зугтаж байгаа хүмүүсийн бичлэг олон сүлжээнд тавигдсанаас хойш хэдхэд цагийн дараа Тонгагийн утас интернетийн шугам тасарчээ.  Одоогоор Тонгагийн 105,000 орчим оршин суугчид бүхэлдээ сүлжээгүй байна.  Бямба гарагийн дэлбэрэлт буюу хамгийн том дэлбэрэлт болохоос өмнө болохоос өмнө галт уул хэдэн өдрийн турш дэлбэрч байжээ.

Мөн Тонгагийн  цаг уурын агентлаг зарим бүс нутагт хүхэр, аммиакийн үнэр гарч байгааг анхааруулсаар байсан байна.  Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерны мэдэгдэж байгаагаар арлын зарим хэсэгт эрчим хүч сэргээгдэж, гар утаснууд аажмаар ажиллаж эхэлж байна. Хиймэл дагуулын зургаас харахад захын зарим арлууд далайн усанд бүрэн живжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хунга-Тонга Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт нь тус бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн хүчтэй дэлбэрэлтийн нэг юм.  Галт уулын дэлбэрэлт Калифорни, Аляскийн эрэг орчмын зарим хэсгийг үерт автуулж, Япон, АНУ зэрэг хэд хэдэн оронд цунамигийн сэрэмжлүүлгийг хүргэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеланд Тонгагийн хохирлыг тогтоохоор нисдэг тэргүүд илгээлээ  
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй