Шууд Chart

Тонга улс Шинэ Зеландаас хүмүүнлэгийн анхны тусламж хүлээн авлаа

2022-01-21 11:26:56

Номхон далайн орнуудад нэн шаардлагатай байгаа цэвэр ус, хүнсний хангамжийг тээвэрлэсэн анхны тусламжийн онгоц Тонгад ирлээ. Тав хоногийн турш аврах багийнхан болон Тонгагийн сайн дурын иргэд  хүчин чармайлт гарган, нисэх буудлын гол зурвасыг цэвэрлэж чадсанаар, Шинэ Зеландын тусламжийн онгоц амжилттай газардаж чаджээ.

Гэнэтийн аюул өнгөрсний дараа нэн шаардлагатай ус,  хүнсний хангамжгүйгээс хямрал нүүрлэх дөхсөн Тонгагийн асуудал эхнээсээ шийдэгдэж байна. Олон хоногийн турш аврах баг болон олон зуун сайн дурынхан түрдэг тэрэг, хүрз ашиглан нисэх буудлыг цэвэрлэж чадсаныг маш "гайхалтай хүчин чармайлт" гэж тусламжийн албаныхан дүгнэжээ.

Мөн анхны тусламжийн онгоц Boeing C-17 Globemaster нь хөөрөх зурвасыг цэвэр байлгахад туслах "шүүрдэх" төхөөрөмжтэй байсан нь ихээхэн нэмэр болсон байна.

Тонгад хоёр онгоц газардсан бөгөөд С-130 Hercules онгоцоор усны сав, цахилгаан үүсгүүр, эмнэлгийн анхны тусламжийн багаж хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслүүд ирсэн байна.

Харин далайгаар ирэх тусламжийн хөлөг онгоцоор 250 мянга гаруй литр цэвэр ус, далайн уснаас давсыг ялгах төхөөрөмж ирэх  болно гэж Шинэ Зеландын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Мөн Тонгад тулгамдсан дараагийн асуудал нь цар тахлыг алдах эрсдэл болж байна. Учир нь одоогоор Тонгад коронавирусний ганцхан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тусламж хүргэх үеэр тус аралд цар тахлыг алдах бий гэсэн болгоомжлол байна гэж Шинэ Зеландын эрх баригчид мэдэгджээ.

Манай гарагт сүүлийн 30 жилийн хугацаанд тохиосон хамгийн том дэлбэрэлтийн дараа гурван хүн нас барсан юм.  Тонга улс дэлхийн бусад улсаас тав хоног тасарсны дараа өнөөдрөөс харилцаа холбоогоо дөнгөж сэргээж эхэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тонга улс Шинэ Зеландаас хүмүүнлэгийн анхны тусламж хүлээн авлаа  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй