Шууд Chart

БНАСАУ цөмийн туршилтаа дахин эхлүүлэхээ мэдэгдлээ

2022-01-21 11:48:04

БНАСАУ-ын эрх баригч намын улс төрийн товчооны хурал энэ долоо хоногт эхэлсэн. Тэгвэл тус хуралдаанаар "түр зогсоосон" цөмийн бүх хөтөлбөрүүдээ дахин эхлүүлэхээр хэлэлцсэн байна.

Тодруулбал, лхагва гарагт болсон улс төрийн товчооны хуралдааны үеэр Ким Жон Ун АНУ-тай хийх "урт хугацааны сөргөлдөөнд" бэлтгэж байгаагаа зарласан байна. Учир нь АНУ-ын дайсагнасан бодлого, цэргийн заналхийлэл цаашид анзаарахгүй  байхын аргагүй аюулын түвшинд хүрсэн" гэж Умард Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлаг онцолжээ. "Энэ нь Умард Солонгосын зүгээс АНУ болон Өмнөдийн талтай итгэлцлээ бэхжүүлэх хүрээнд цуцалсан цөмийн хөтөлбөрүүдээ дахин сэргээх асуудал юм. Цөмийн хөтөлбөрийн эргэн сэргээх хүрээнд түр зогсоосон бүх үйл ажиллагааг дахин эхлүүлэх асуудлыг нэн даруй шалгахыг холбогдох салбарт үүрэг болгосон" гэлээ.

Умард Солонгос энэ сард дөрвөн ч удаагийн баллистик пуужингийн туршилтыг хийгээд байна. Мөн Өмнөд Солонгосын тал Умард тал цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэж байгаа, гэхдээ арга хэмжээ яг хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна гэж мэдэгджээ. Үүний хариуд АНУ болон НҮБ шинэ хориг арга хэмжээг авах зөвлөлдөх хуралдааныг хаалттай хуралдахаар болсон.

Умард Солонгос судлалын их сургуулийн профессор Ян Му Жин “АНУ-ын хариу үйлдлээс хамааран Умардууд “хийх алхмынхаа” хурд болон  хүчийг нарийн тааруулж байна. Энэ нь Солонгосын хойгийн нөхцөл байдал 2017 оных шиг өдөөн хатгалга, хориг арга хэмжээний харгис мөчлөгийн ирмэгт ирсэн гэсэн үг гэж дүгнэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Умардын тал АНУ-д үзүүлэх дарамт шахалтаа улам бүр нэмэгдүүлэн зэвсгийн туршилт хийнэ. Учир нь ирэх 2 дугаар сарын 16-нд Ким Чен Ирийн 80 насны ой, ирэх 4 дүгээр сарын 15-нд Ким ир Сены 110 жилийн тус бүх тохионо.

Тэгш ойнууд тохиох чухал үед Ким Жон Ун  илүү анхаарал хандуулж цэргийн парадаа ч зохион байгуулах магадлалтай гэж үзжээ. 2019 онд АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш  нөхцөл байдал эргээд тогтворгүй болж байна.

Энэ бүрэн эрхийнхээ хугацаанд Солонгосын хойгт энх тайван тогтоох Мүн Жэ Ины засаг захиргааны сүүлчийн хүчин чармайлтад дахин нэг ухралт болж болсон. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ины бүрэн эрхийн таван жил нь ирэх тавдугаар сард дуусна. Харин тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил гуравдугаар сард эхлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ цөмийн туршилтаа дахин эхлүүлэхээ мэдэгдлээ  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй