Шууд Chart

Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхдээ тохиромжит хувилбарыг сонгож хичээллүүлнэ

2022-01-21 13:28:17

Омикрон хувилбарын дэгдэлтийн үеэр хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах боломж бий гэж БШУЯ үзэж байна.

Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа ч дэлхий улс орнууд хичээл сургалтынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байна. Ингэхдээ  халдвараас  урьдчилан сэргийлж болох хувилбарыг  эрэлхийлж, өөрийн оронд тохирох хувилбарыг сонгон  хичээллэж байна.  Манай улс ч гэсэн  энэ туршлагаас  суралцаж,  өөрийн хувилбарыг дэвшүүлэх боломжтой гэж БШУЯ-ны Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ням-Очир хэлж байна.  

Манай улс 2 жил зайнаас хичээллэсний дараа,  хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхдээ  5/9-ийн зарчмыг  сонгосон. Үүнийг цэцэрлэг сургууль төдийгүй зарим  их дээд сургуульд  ч баримтлан  хичээллэж,  нэгдүгээр улирлыг  амжилттай давсан гэж үзэж байна. Омикрон хувилбарын онцлогт  тохируулан  одоо үүнийг илүү нарийсгаж  хэрэглэх  боломжтойг тэрбээр хэллээ

БШУЯ-ны Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ням-Очир   ярилаа.  Нэгдүгээр сарын  3-наас  УОК,  БШУЯ, ЭМЯ болоод  Эрдэмтдийн багийн  төлөөлөл бүхий  хамтарсан баг ажиллаж байна.  Багийн зүгээс  5/9-ийн зарчимд үнэлгээ дүгнэлт өгч,  цаашид баримтлах хувилбарыг боловсруулан гаргаж ирэх юм. Тэд  эхний дүгнэлтээ танилцуулаад байгаа бөгөөд  БШУ-ын Сайдын шуурхай хуралдаанаар дүгнэлтээ  эцэслэж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.  Тэднээс  нэгдсэн шийд гарч,  цагаан сарын баярын дараа  хэрхэн хичээллэхийг мэдээлнэ гэлээ.

Монголын радиогийн "Хурд" агентлагийн сурвалжлагч Д.Нарантуяа

Нийтэлсэн: Mонголын радио

Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхдээ тохиромжит хувилбарыг сонгож хичээллүүлнэ  
Үзсэн: 2709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй