Шууд Chart

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд Монголоос 70 гаруй тамирчин зодоглоно

2022-01-24 11:39:58

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-нд Красноярск хотод болно.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож байна.

XXXIII удаагийн тэмцээнд манай улсаас дараах бөхчүүд хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар, П.Дашцэрэн, Б.Отгонбаатар, Б.Алтангэрэл, Э.Дөлөө, Н.Насанбуян
61 кг: Н.Наранхүү, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ, Я.Үржинжав, Н.Ганбаяр, Э.Төгсжаргал, Э.Алтангэрэл, Д.Балжинням
65 кг: Ц.Цогбадрах, Т.Тулга, Б.Ууганбаяр, П.Мөнх-Эрдэнэ
70 кг: Э.Тэмүүлэн, Ж.Далайдорж, Г.Бэгзжав
74 кг: Б.Бямбадорж, Д.Тэнгис, О.Сүлдхүү, З.Сумъяабазар, Ч.Гэндэн-Яримпил, О.Ганбаяр
79 кг: Э.Бямбадорж, Д.Батзул, А.Дөлгөөн
86 кг: М.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, П.Тэлмэн
92 кг: Д.Оргилох, М.Цогтгэрэл
97 кг: Ө.Батзул
125 кг: Э.Батмагнай, М.Лхагвагэрэл, Б.Ганзолбоо
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Б.Энхзул, М.Мөнхгэрэл, Д.Отгонжаргал, Б.Мөнхнар, Э.Буман-Аюуш
53 кг: Б.Хулан, Б.Болортуяа, Н.Анударь, М.Пүрэвтунгалаг
55 кг: Г.Отгонжаргал, Б.Хишигсүрэн, Э.Сумъяа, М.Дөлгөөн
57 кг: Х.Болортуяа, Б.Марал
59 кг: Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн
62 кг: Б.Хонгорзул, С.Цэрэнчимэд
65 кг: Ө.Пүрэвсүрэн, З.Болортунгалаг
68 кг: Э.Дэлгэрмаа
72 кг: Э.Даваанасан, Д.Цогзолмаа
76 кг: Г.Ариунжаргал, Г.Уртнасан, Н.Загардулам

 

Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд Монголоос 70 гаруй тамирчин зодоглоно   
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй